Монгол улсУлаанбаатар2026.05.30—31

Бурхан Багшийн
Их Дүйчэн Өдөр

Шарипутра, Маудгальяяна нарын шүтээн ринсрэлийг залах ёслол · Vesak 2026 ·
Амар амгаланг хамтдаа түгээе
Өдөр
Цаг
Минут
Секунд
Доош гүйлгэх

Хоёр өдрийн турш үргэлжлэх буянт арга хэмжээ.

Бурхан Багшийн их Дүйчэн өдөр (Вэсак) — Бурхан Багш Шагжамунийн төрсөн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйлийг хамтад нь тэмдэглэн өнгөрүүлэх Буддын шашны хамгийн дээдийн их баяр.

Энэхүү онцгой үйл явдлын хүрээнд Бурхан Багшийн шавь нар болох Шарипутра, Маудгальяяна нарын шүтээн ринсрэл Энэтхэг улсаас Монголд хүрэлцэн ирж, Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдана.

Хүндэт зочид, төлөөлөгчид, гадаад орны лам хуврагууд, Монголын олон шашны тэргүүнүүд, олон мянган сүсэгтэн оролцох гэгээн ёслол.

Огноо
2026.05.30 — 05.31Бямба, Ням гараг
Үндсэн байршил
Гандантэгчэнлин хийдБатцагаан Цогчин дуган
Олон нийтийн ёслол
Сүхбаатарын талбай05.31 · 12:00 — 19:00
Зохион байгуулагч
МБШТ Гандантэгчэнлин хийдМонгол Улсын Соёлын яам

Хоёр өдөр. Гурван үйл ажиллагаа.

I · 05.30

Шүтээн ринсрэлийг угтан авах

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Гандантэгчэнлин хийд хүртэлх хүндэтгэлийн цуваа.

II · 05.31 — Өглөө

Батцагаан дуганд залах ёслол

Олон улсын лам хуврагууд, төрийн тэргүүн зочдын мэндчилгээ, номын уншлага.

III · 05.31 — Үдээс хойш

Сүхбаатарын талбайн нээлттэй тоглолт

Уртын дуу, морин хуур, бясалгал, лекц, орчин үеийн хөгжмийн чуулга.

Шүтээн ринсрэлийг угтан авах, залах ёслол

Чингис Хаан Олон Улсын Нисэх Онгоцны Буудал → Гандантэгчэнлин хийд2026 оны 5 сарын 30, Бямба гараг
14:00 — 14:3030 минут
Шүтээн Ринсрэл, хүндэт зочид, төлөөлөгчдийг албан ёсоор угтан авахТусгай үүргийн нислэгээр ирэх Шүтээн Ринсрэлийг угтан авах ёслолОдоо явагдаж байна
Нисэх онгоцны буудал
14:30 — 15:0030 минут
Хүндэтгэлийн цуваа хөдөлнөНисэх онгоцны буудлаас Гандантэгчэнлин хийд хүртэлОдоо явагдаж байна
Цуваа
15:00 — 15:4040 минут
Шүтээн Ринсрэлийг хүлээн авах ёслолСүсэгтэн олон эгнэн зогсож, хадаг, хүж, цэцэг барин хүндэтгэн угтанаОдоо явагдаж байна
Хийдийн зам
15:40 — 15:5010 минут
Энэтхэгийн талаас Шүтээн Ринсрэлийг албан ёсоор хүлээлгэн өгөхХамба Лама болон Соёлын сайдад · Батцагаан дуганы гадна талбайОдоо явагдаж байна
Албан ёсны ёслол
15:50 — 16:0010 минут
Шүтээн Ринсрэлийг хүндэтгэлийн суварга, ринсрэлийн саванд залан байрлуулахОдоо явагдаж байна
Батцагаан дуган
16:00 — 16:3030 минут
Лам хуврагууд мандал өргөн, ерөөл магтаал, номын уншлага айлданаОдоо явагдаж байна
Номын уншлага

Шүтээн ринсрэл залах ёслол ба хүндэтгэлийн ёслол

Гандантэгчэнлин хийдБатцагаан дуган · 5 сарын 31, Ням гараг

Их Дүйчэн өдрийг тэмдэглэх хүндэтгэлийн тоглолт

Жанжин Д. Сүхбаатарын талбай5 сарын 31 · 11:30 — 19:00

Хүндэтгэлийн гэрэлт жагсаал.

Шөнийн тэнгэр доор олон мянган гэрэл нэгдэн, Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэлх гудамжаар хүндэтгэлийн сүрт жагсаал зохион байгуулагдана.

I
20:00 — 21:00
Цуглах

Гэрэлт жагсаалд оролцогчид Сүхбаатарын талбайд цугларч, хүндэтгэлийн үйл ажиллагаа эхлэнэ.

II
22:00 — 23:00
Мандал өргөл

Сүрт жагсаалд оролцогсод Батцагаан Цогчэн дуганы өмнө цугларч, мандал өргөн, үйл ажиллагаа өндөрлөнө.

Хоёр ариун газар, нэг хүндэтгэл.

Үндсэн ёслолын байр

Гандантэгчэнлин хийд
Батцагаан Цогчин дуган

Монгол Улсын Буддын шашны төв сүм хийд. Шарипутра, Маудгальяяна нарын шүтээн ринсрэл энд залагдана.
5.30
15:50 — 16:30
5.31
09:30 — 12:30
Олон нийтийн ёслол

Жанжин Д. Сүхбаатарын талбай

Олон нийтэд нээлттэй ёслол, морин хуурын чуулга, лекц, бясалгал, хөгжмийн тоглолт.
Эхлэх
11:30
Дуусах
19:00
Жагсаал
20:00
Сүхбаатарын талбай
Гандантэгчэнлин хийд